Сүхбаатар аймгийн Мөнх-Хаан сумын 1-р баг
Бүдүүн-Ухаа нэртэй хайлуур жоншны орд нь Сүхбаатар аймгийн Мөнх-Хаан сумын 1-р багийн нутагт орших бөгөөд сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км, Улаанбаатар хотоос зүүн урагш 530км, Сүхбаатар аймгийн төвөөс баруун хойд зүгт 82 км зайд тус тус оршдог.
Бид энэхүү гэрээт ажлын хүрээнд Хунт-Өгөөж ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогыг боловсруулж, хууль эрхзүйн болон бусад шаардлагыг тогтоож, түүнийг дагаж мөрдөх журам боловсруулан, компанийн уурхайн үйл ажиллагаанаас хүрээлэн буй орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлж, энэхүү нөлөөллийг тогтмол бууруулахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгч, холбогдох баримт бичгүүдийг боловсруулан байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Мөн компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан боловсруулах, хяналт шинжилгээ хийх, холбогдох байгаль орчны зөвшөөрөл авах, уурхайн ажилчдад байгаль орчны сургалт сурталчилгаа хийх, нөхөн сэргээлт хийх, орон нутгийн харилцаа, компанийн нийгмийн хариуцлагын удирдлагыг бий болгоход туслах зэрэг уурхайн байгаль орчны үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх байгаль орчны ажилтан, мэргэжилтэнгээр хангаж, гэрээт ажлын хугацаанд аутсорсинг үйлчилгээг үзүүлж байна.
Захиалагч: | ХУНТ ӨГӨӨЖ ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | ХУНТ ӨГӨӨЖ ХХК |
Төслийн онцлог: | Хайлуур жоншны ордыг далд аргаар олборлох төсөл |
Төслийн үр дүн: | Байгаль орчны удирдлагын тогтолцоог уурхайн үйл ажиллагаанд нэвтрүүлэх |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2014 оны 9-р сарын 08-с 2019 оны 12-р сарын 31 |