Говь-Алтай аймгийн Ecөнбулаг сум
Энэхүү Алтай-нарны цахилгаан станц нь Алтай Улиастайн эрчим хүчний системд цахилгаан үйлдвэрлэн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг дэмжих зорилготой юм.
Алтай нарны цахилгаан станц нь 10 МВт хүчин чадалтай ба АУЭХС-ийн үндсэн эх үүсвэр болох Тайширын усан цахилгаан станцын усан сангийн нөөцийг нэмэгдүүлэх ялангуяа хаврын шар усны урсацын үеэр тус станцын байнгын болон аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд илүү ач холбогдолтой.
Манай компани нь Монгол Улсын болон Японы Байгаль орчны хууль, стандарт шаардлагын дагуу тус төслийн техник-эдийн засгийн үндэслэлийн байгаль орчны урьдчилсан үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээнд шаардагдах байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийж гүйцэтгэж байна.
Захиалагч: | ГРАНДПОВЕР МЕНЕЖМЕНТ ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | ЯПОНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ |
Төслийн онцлог: | Hарны Цахилгаан Станц байгуулах төсөл 10 МВт хүчин чадалтай |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны урьдчилсан үнэлгээ Байгаль орчны нөлөөлийн ерөнхий үнэлгээний дүгнэлт |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2014 оны 10-р сарын 14-с эхлэн хэрэгжүүлж байгаа |