Говь-Алтай аймаг Алтай хотоос Ховд аймгийн Дарви сум
Монгол ЛЗ Зам Гүүр ХХК нь Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын “Олон улс, улсын болон орон нутгийн чанартай нийт 5572 км автозам барих төсөл” -ийн хүрээнд Монгол улсын Засгийн газартай Барих–Шилжүүлэх (BT) концессын гэрээг байгуулсны дагуу Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос Ховд аймгийн Дарви сум чиглэлийн нийт 263 км хатуу хучилттай автозам барих төслийг 2015-2016 онд нийт 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Төлөвлөж буй төслийн хүрээнд баригдах зам нь Говь-Алтай аймгийн Алтай хотын Самбартай хөтлөөс эхлэн Шарга болон Дарви сумдын нутаг болон Ховд аймгийн Дарви сумын төвөөр дайран сумын төвөөс баруун тийш 28 км зайтай Зэрэг сумын чиглэлд тавигдсан хатуу хучилттай авто замын эхлэл хүртэл нийт 263 км байх ба бид төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон археологийн хайгуул судалгааг хийж гүйцэтгээд байна.
Захиалагч: | МОНГОЛ ЛЗ ЗАМ ГҮҮР ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | ЛУНЗЯНЬ РОУД ЭНД БРИДЖ ХК |
Төслийн онцлог: | Хатуу хучилттай автозам барих Төрийн өмчийн хорооны авто замын барилгын ажлыг гүйцэтгэх, санхүүжүүлэх, шилжүүлэх концессын төсөл |
Төслийн үр дүн: | Байгаль орчны нөлөөлийн нарийвчилсан үнэлгээ Археологийн хайгуул судалгаа |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2015 оны 5-р сарын 10-с хэрэгжүүлж байгаа |