Таван Богд Менежмент ХХК-ийн Улаанбаатар Принт хэвлэх үйлдвэр нь1997 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа ба тус хэвлэх үйлдвэрийн техник, технологи шинэчлэгдэн үйлдвэрийн байгаль орчны төлөв байдлын болон нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэж байна.
Уг байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд үйлдвэр байрлах нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулаад байна.
Цаашид үйлдвэрийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар үйлдвэрийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, үйлдвэрийн үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-ний тайлан боловсруулахаар ажиллаж байна.
Захиалагч: | ТАВАН БОГД МЕНЕЖМЕНТ ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | ТАВАН БОГД МЕНЕЖМЕНТ ХХК |
Төслийн онцлог: | Хэвлэх үйлдвэр |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2015 оны 3-р сарын 19-с хэрэгжүүлж байгаа |