АСФАЛЬТ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ (БОНҮ) БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ (БОЗҮ)

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг

Битимуна Централ Азиа ХХК-ийн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших Асфальт Үйлдвэрлэх үйлдвэрийн төслийн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийж гүйцэтгэхээр энэхүү төслийн ажлыг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд дараах байгаль орчны үнэлгээнүүдийг хийж гүйцэтгэж байна.

 

  • Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ (БОТҮ)
  • Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ (БОНЕҮ)
  • Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)
  • Химийн бодисын эрсдэлийн үнэлгээ (ХБЭҮ)

 

Мөн битумын үйлдвэрийн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж үйлдвэрлэлтэй холбоотой байгаль орчны зөвлөх үйлчилгээг (Европын Холбооны шаардлагад нийцүүлэн агаарын чанар, Байгаль орчны нөлөөллийн судалгааны аргачлал гэх мэт) үзүүлж байна.

Захиалагч: Битимуна Централ Азиа ХХК
Төслийн санхүүжүүлэгч: Битимуна Централ Азиа ХХК
Төслийн онцлог: Асфальт Үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны нөлөөлийн ерөнхий үнэлгээ
Химийн бодисын эрсдэлийн үнэлгээ
Байгаль орчны нөлөөлийн нарийвчилсан үнэлгээ
Хэрэгжүүлэх хугацаа: 2015 оны 5-р сарын 15-с хэрэгжүүлж байгаа
Хуваалцах