ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, ОРОН НУТГИЙН ХАРИЛЦААНЫ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ (ЗҮ)

Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймаг

Петро Матад компани нь Монгол Улсад газрын тосны хайгуул хийх, цаашид газрын тос олборлож үйлдвэрлэл явуулдаг бөгөөд тус групп нь Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах тухай  гэрээг дангаар байгуулан ажиллаж байна. Петро Матад компанийн IV, V талбай Монгол Улсын төв хэсэгт орших бөгөөд хамтдаа нийт 73,498 хавтгай дөрвөлжин километр талбайг эзэлнэ.

Манай компани нь Петро Матад ХХК-тай Газрын тосны хайгуулын IV болон V талбайн хайгуулын шатны байгаль орчин, орон нутгийн харилцааны зөвлөх үйлчилгээг үзүүлэх 1 жилийн гэрээг үзэглээд байна.

Энэхүү гэрээт ажлын хүрээнд хөрөнгө оруулагчид, Монгол улсын болон олон улсын стандарт шаардлагуудыг хангах байгаль орчны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, оролцогч талуудын оролцоог хангах, хамтын ажиллагааг дэмжих зэрэгт мэргэжлийн өндөр түвшинд зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Захиалагч: ПЕТРО МАТАД ХХК
Төслийн санхүүжүүлэгч: ПЕТРО МАТАД ХХК
Төслийн онцлог: Газрын тосны хайгуулын төсөл
Төслийн үр дүн: Байгаль орчин, орон нутгийн харилцааны зөвлөх үйлчилгээ
Хэрэгжүүлэх хугацаа: 2015 оны 6-р сарын 10-с хэрэгжүүлж байгаа
Хуваалцах