ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БУЛГАН АЙМГИЙН ХУТАГ-ӨНДӨР СУМЫН ХАНТАЙ БАГИЙН ТӨВИЙН ШИНЭ БАЙРШЛЫН ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ (БОНҮ)

Эгийн голын усан цахилгаан станц төслийн хүрээнд усны эрчим хүчийг ашигласнаар цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдлыг багасгах, ногоон хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулж, Байгаль орчинд ээлтэй, цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Мөн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, Улаанбаатар, бусад хот суурин газрын агаарт хаягдаж байгаа хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах онцгой ач холбогдолтой. Одоогийн байдлаар төслийн талбарт нөлөөлөлд өртөж байгаа Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт харьяалагдах багийн төв болон хөдөөгийн нийт 88 өрхийн 300 орчим хүн амьдарч байгаа бөгөөд төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө нүүлгэн суурьшуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Бид нүүлгэн суурьшуулалтын ажил эхлэхээс өмнө шинэ байрлалд хийгдэх шаардлагатай Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ (БОТҮ) болон Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)-ний ажлуудыг хийж гүйцэтгэхээр судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.

 

Захиалагч: ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН НЭГЖ
Төслийн санхүүжүүлэгч: МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК
Төслийн онцлог: Багийн төв, суурьшлийн бүс шинээр байгуулах төсөл
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны нөлөөлийн нарийвчилсан үнэлгээ
Хэрэгжүүлэх хугацаа: 2015 оны 6-р сарын 10-с хэрэгжүүлж байгаа
Хуваалцах