Гүний хоолойн газрын доорх усны орд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын баруун хойд хөндий дэх Гүн Усны худгаас эхлэх ба түүнээс зүүн хойд зүгт үргэлжлэн, баруун хойд талаараа Элгийн Хяр, Гурван хараатын уул, өмнө талаараа Ханбогд уул, Дөрөлжийн хяр зэрэг уулсаар хүрээлэгдсэн. Баруун өмнөөсөө зүүн хойш намссан, ялангуяа хойд хэсгээрээ тэгш тал, хотос ээлжилсэн том хөндийд байрлана. Гүний хоолойн ордын талбайн нийт урт нь дунджаар 45 км хүрдэг ба Ханбогд уулын хойд хэсгээр нарийсаж өргөөшөө хамгийн өргөн хэсэгт дунджаар 15 км орчим үргэлжилнэ.
Оюу толгой уурхайн усан хангамжийн үндсэн эх үүсвэр нь Гүний хоолойн газрын доорх усны орд юм. Уг ордын хувьд олон жилийн хугацаанд нарийвчилсан хайгуул судалгааны ажлуудыг үе шаттайгаар хийсэн. Оюу толгой ХХК-ийн зэс-алтны ордод харьцангуй ойроос гадна усны нөөцийн хувьд хүрэлцээтэй, ашиглалтын явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай зэргийг тогтоон 2011 оноос эхлэн хэсэгчлэн ашиглаж эхэлсэн.
Энэхүү Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)-ний тайлангийн нэмэлт тодотголыг Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 4.14.-р заалт БОННҮ-д нэмэлт тодотгол хийнэ, 4.16. Нэмэлт тодотголыг ерөнхий үнэлгээгээр өгөгдсөн чиглэл, хуваарийн дагуу хийнэ гэсэн заалтуудыг үндэслэн энэхүү БОННҮ-ний тайлангийн нэмэлт тодотголыг БОНХ-ийн сайдын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А117 тоот тушаалын 2-р хавсралтаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх аргачлал”, “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах аргачлал” болон 2020 оны 07 сарын 22-ны өдрийн ерөнхий үнэлгээний дүгнэлтэд үндэслэн хийж гүйцэтгэв.
Захиалагч: | ОЮУ ТОЛГОЙ ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | ОЮУ ТОЛГОЙ ХХК |
Төслийн онцлог: | Гүний хоолойн газрын доорх усны ордыг ашиглах |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тодотгол |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2020 оны 04 сар – 2023 оны 02 сар |