Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг

Эрхэм хүндэт Улаанбаатар хот, Багануур дүүргийн иргэд, Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэд, малчид төрийн болон ТББ-ууд, ААН та бүхнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл болон Грийнтрендс ХХК хамтран зохион байгуулах “Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөл”-ийг танилцуулах олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэлэлцүүлгийн зорилго: “Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөл”-танилцуулах, холбогдох талуудын дунд хэлэлцүүлэх, санал авах, боломжит саналуудыг тайлангийн төсөлд тусгах эцэслэх.

Хэлэлцүүлгийн оролцогчид: Орон нутгийн ЗДТГ, ИТХ, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хотын захирагчийн алба, ХАА, Байгаль орчны хэлтсүүд, хороо, сумдын засаг дарга, ИНХ-ын дарга, Хэрлэн голын сав захиргаа, Хэрлэн голын сав газрын захиргаа, Сав газрын талуудын оролцооны зөвлөлийн гишүүд, ТББ-ууд, Иргэний нийгмийн байгууллагууд, Дулааны цахилгаан станцууд, ШУ-ын хүрээлэнгүүд, Их сургуулиуд, Хувийн хэвшлүүд болон орон нутгийн иргэд, малчид

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БАЙРШИЛ, ОГНОО,  ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗААЛ

Хэлэлцүүлгийн байршил Цаг Хэлэлцүүлгийн заал Хэлэлцүүлгийн огноо
Хэлэлцүүлэг #1

Улаанбаатар хот

14:00 Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд 2019 сарын 06 сарын 26-ны өдрийн Мягмар гараг
Хэлэлцүүлэг #2

Улаанбаатар хотын Багануур дүүрэг /Баяндэлгэр сум оролцох/

14 00 Дүүргийн ЗДТГ-ын 219 тоот хурлын танхимд 2019 сарын 06 сарын 26-ны өдрийн Лхагва гараг

ХӨТӨЛБӨР

Үргэлжлэх хугацаа Үйл ажиллагаа
15 минут  Оролцогчдыг хүлээн авч бүртгэх, санал асуулгын хуудас болон холбогдох материал тараах
5 минут Нээлтийн үг: Хурал даргалагч
10 минут
Илтгэл 1. МИНИС төслийн танилцуулга
20 минут Илтгэл 2. “Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөл”-ийн танилцуулга
60 минут Асуулт/ Хариулт
60 минут Тайлангийн төсөлд санал өгөх
5 минут Хаалтын үг
10 минут Тараагдсан санал асуулгын хуудас хурааж авах

Хэлэлцүүлгийн үед та бүхний хэлсэн үг, асуулт, зөвлөмж болон саналуудыг бүрэн тэмдэглэж авах ба зайлшгүй шаардлагатай Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөлд тусгана.

Та бүхний санал зөвлөмж уг Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийг илүү сайжруулахад хувь нэмрээ оруулах тул хэлэлцүүлгийн материалуудтай урьдчилан танилцаж, саналаа бэлтгэж ирэхийг хүсэж байна.

Хэлэлцүүлгийн материалуудыг МИНИС төслийн цахим хуудас-т (http://www.minis.mn/mn/) байршуулсан бөгөөд мөн цаасан хэлбэрээр материалуудыг Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Төв аймгийн Баяндэлгэр сум болон Улаанбаатар хотын ЗДТГ, ИТХ-д хүлээлгэн өгсөн бөгөөд гол оролцогч талуудад биечлэн хүргүүлсэн болно.

Сонирхсон иргэд эдгээр материалуудтай ЗДТГ болон Иргэний танхим дээр очиж, биечлэн танилцаж болох бөгөөд иргэдэд бичгээр санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс дээр дурдсан газруудад санал авах дэвтрүүдийг байршуулсан болно. Түүнчлэн хэлэлцүүлгээс хойш 14 хоногийн дотор нэмэлт саналаа доорх хаягуудаар бидэн рүү илгээх боломжтой. Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг мөн доорх хаягаар авах боломжтой.

·         Цахим хуудас: http://minis.mn/mn/p/санал-авах-хуудас

https://greentrends.mn

·         Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Жамьян гүний гудамж 10, Ариг төв 401 тоот
·         Утас: +976 – 7011-2689, 7000-0802
·         Факс: +976 – 7011-2689
·    Фейсбүүк, Твиттер: https://www.facebook.com/MinisProject/https://twitter.com/water47189300
·         И-мэйл Admin@minis.mn

info@greentrends.mn

Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний  тайлангийн төсөлд хэрхэн авч үзсэн талаарх мэдээллийг танд хүргүүлэх бөгөөд мөн энэ талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох болно.

Хүндэтгэсэн,

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

 

ЗӨВЛӨХ БАГ “ГРИЙНТРЕНДС” ХХК

Хуваалцах