БҮДҮҮН-УХАА ХАЙЛУУР ЖОНШНЫ ОРДЫГ ДАЛД АРГААР АШИГЛАХ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Сүхбаатар аймгийн Мөнх-Хаан сумын 1-р баг

Бүдүүн-Ухаа нэртэй хайлуур жоншны орд нь Сүхбаатар аймгийн Мөнх-Хаан сумын 1-р багийн нутагт орших бөгөөд сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км, Улаанбаатар хотоос зүүн урагш 530км, Сүхбаатар аймгийн төвөөс баруун хойд зүгт 82 км зайд  тус тус оршдог.

Бид Хунт-Өгөөж ХХК-ийн үйл ажиллагаагаа Монгол улсын болон олон улсын байгаль орчны холбогдох хууль, дүрмийн дагуу  явуулах компанийн үндсэн бодлогын  дагуу Бүдүүн-Ухаа хайлуур жоншны ордыг далд аргаар олборлох тус төслийн үйл ажиллагаанаас байгаль орчин болон нутгийн оршин суугчид, ажилчдад  үзүүлж болзошгүй болон гол  сөрөг нөлөөллүүд, тэдгээрээс  зайлсхийх, урьдчилан сэргийлэх, бууруулах, сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгах  арга хэмжээ, шаардагдах хөрөнгө зардал, дагаж мөрдөх дүрэм журам, стандартуудыг тусган, төсөл хэрэгжүүлэх урт хугацааны турш дагаж мөрдөх гарын авлага болгон Байгаль Орчны Менежментийн Төлөвлөгөөг боловсруулсан.

Захиалагч: ХУНТ ӨГӨӨЖ ХХК
Төслийн санхүүжүүлэгч: ХУНТ ӨГӨӨЖ ХХК
Төслийн онцлог: Хайлуур жоншны ордыг далд аргаар олборлох төсөл
Төслийн үр дүн: Төслийн Байгаль орчны менежментийн урт хугацааны төлөвлөгөө
Хэрэгжүүлэх хугацаа: 2014 оны 9-р сарын 08-с
2014 оны 11-р сарын 15
Хуваалцах