Баянхонгор аймаг
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2009-2010 оны хооронд 20 аймгийн 56 суманд хийсэн судалгааны дүнгээс харахад уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон 4,256 га газар байгаа бөгөөд үүний 1,702 га буюу 40 орчим хувь нь бичил уурхайгаар эвдэгдсэн байна. Үүнээс гадна 5000 гаруй га талбай газар хууль бус уурхайн улмаас эвдэгдсэн гэсэн мэдээ байна.
Хууль бус бичил уурхайн үйл ажиллагаагаар эвдэгдэж орхигдсон газруудыг нутгийн иргэдийн оролцоотойгоор байгалийн унаган төрхөнд нь дөхүүлэн нөхөн сэргээн, экосистемийн үйлчилгээг дэмжих зорилгоор төслийн баримт боловсруулсан.
Захиалагч: | РЕ-НУ ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | КАНАД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР |
Төслийн онцлог: | • Хууль бус бичил уул уурхрайн улмаас эвдэгдэж орхигдсон газруудыг орон нутгийн иргэдийн оролцоотой нөхөн сэргээх • Нутгийн иргэдийн амжиргааны урт хугацааны тогтвортой байдлыг хангах • Байгалын нөөцийн менежментийн тогтвортой байдлын талаар нутгийн иргэдийн ухамсрыг дээшлүүлэх • Нутгийн иргэдийг түшиглэн нөхөн сэргээлтийн дараах хяналт шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлэх |
Төслийн үр дүн: | Орон нутгийн иргэдийн оролцоотой байгаль орчны нөхөн сэргээлт хийх төслийн баримт бичиг |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2014 оны 12-р сарын 22-с 2015 оны 2-р сарын 10 |