Төв аймгийн Сэргэлэн сумын 5-р баг
“Тахилт” шинэ эко-дүүргийн төсөл хэрэгжсэнээр тус дүүрэгт 5000 хүн оршин суух бөгөөд Улаанбаатар хотын хүн амын нягтралыг бууруулах болон Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал, Богд уулын шинэ төмөр замын төслийг даган суурших хүн амийг сууршуулах боломжтой болно. Төсөл хэрэгжсэнээр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, Төв аймгийг хөгжүүлэх цогц бодлого, ЭЗ-ийн хөгжил ба ядуурлыг бууруулах стратегийн хүрээнд oрчин үеийн хот бий болгох, технологийн дэвшил болон инновацийг нэвтрүүлэх зэрэг МУ-ын эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах юм.
Манай компани нь тус төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
- Төслийн төлөвлөлтийг байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатайгаар төлөвлөхийн тулд төслийн эхний шатанд төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон гүний ус, хөрсөн бүрхэвч, ургамалан нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нутгийн иргэд, оршин суугчид, тэдний нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин, эрүүл мэнд, түүх соёлын өвийн өнөөгийн байдлыг тодорхойлж байгаль орчны төлөв байдлийн үнэлгээ хийж,
- Төслийн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхэд шаардлагатай материалыг бүрдүүлж Төв аймгийн БОХНАЖГазараар БОНЕҮ-ний дүгнэлт гаргуулан захиалагчидаа хүлээлгэн өгсөн.
Захиалагч: | ГРАНД ПОВЕР МЕНЕЖМЕНТ ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | ГРАНД ПОВЕР МЕНЕЖМЕНТ ХХК |
Төслийн онцлог: | Шинэ эко дүүрэг байгуулах байгуулах төсөл |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2015 оны 1-р сарын 15-с 2015 оны 3-р сарын 15 |