72 СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ КОНЦЕССИЙН ХӨТӨЛБӨРИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ (БОЗҮ)

Улаанбаатар хот

Монгол улсын Засгийн газрын 2012–2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн боловсролыг дэмжих зорилгын хүрээнд  сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн гачигдлыг концессийн аргаар шийдэх бодлогын дагуу Улаанбаатар хотод 25,769 хүүхдийн орон тоо бүхий  72 цэцэрлэг сургуулийн  барилга барих  Концессийн гэрээг байгуулж, АХБ-аас төр-хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх ажилд санхүүгийн туслалцаа хүссэн ба энэ нь АХБ-ны Үр дүнд суурилсан зээлийн бодлоготой уялдаж, техникийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Тус хөтөлбөрийн тогтвортой байдал болон байгаль орчны тэнцвэртэй байдлыг баталгаажуулж, хөтөлбөрийн шийдвэр гаргах явцад БО-ны асуудлыг тусгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор АХБ-ны захиалгаар бид дараах БОЗҮ-г хийж гүйцэтгэлээ.

  • АХБ-ны байгаль орчны хамгааллын шаардлагууд болон Монгол улсын хуулийн хэрэгжилтийг хангах, хөтөлбөрийн байгаль орчны үнэлгээ, хяналт хийхэд дагаж мөрдөх журмуудыг тусгасан гол оролцогч талуудад ашиглагдах “Байгаль орчны үнэлгээ, хяналтын хүрээ”-г боловсруулах
  • Төслийн барилга угсралтын ажил болон үйл ажиллагаанаас байгаль орчин болон хүнд  үзүүлж болзошгүй болон гол  сөрөг нөлөөллүүд, тэдгээрээс  зайлсхийх, урьдчилан сэргийлэх, бууруулах, сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгах  арга хэмжээ, шаардагдах хөрөнгө зардал, дагаж мөрдөх дүрэм журам, стандартуудыг нийт төслийн хэмжээнд нэгтгэн “Ерөнхий Байгаль Орчны Менежментийн Төлөвлөгөө” боловсруулах,
  • “Байгаль орчны хамгаалал” сэдэвт оролцогч талуудын уулзалт хэлэлцүүлгэ хийх , түүний үр дүн, санал зөвлөмжийн тайлан боловсруулах

 

Захиалагч: АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК
Төслийн санхүүжүүлэгч: АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК
Төслийн онцлог: Монгол улсын Засгийн газрын 2012–2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн боловсролыг дэмжих ажлын хүрээнд,

Азийн Хөгжлийн Банкны Үр дүнд суурилсан зээл, техникийн туслалцаа үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан,

Сургууль цэцэрлэгийн цогцолбор барих концессийн хөтөлбөр

Төслийн үр дүн: Байгаль орчны хяналт үнэлгээний хүрээний баримт бичиг
Ерөнхий Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
“Байгаль орчны хамгаалал” сэдэвт оролцогч талуудын уулзалт хэлэлцүүлгэ, түүний үр дүн, санал зөвлөмжийн тайлан
Хэрэгжүүлэх хугацаа: 2015 оны 3-р сарын 06-с
2015 оны 3-р сарын 31
Хуваалцах