ТУУЛ ГОЛЫГ СЭРГЭЭН САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ

Ядуурлыг бууруулах Япон улсын сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд Азийн хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж буй “Туул голыг сэргээн сайжруулах ТT-8560 Мон” төсөл нь нийслэлийн ундны усны баталгаа болсон Туул голыг хамгаалан, цэвэр цэнгэг, байнгын урсацтай байлгах, голын эрэг орчмыг олон улсын жишигт нийцсэн хэв загвараар тохижуулан “эко бүс” болгон нийтийн амралт, чөлөөт цагаа ая тухай өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилготой юм. Төсөл нь БОНХЯ-ны харъяа байгууллага болох Туул голын сав газрын захиргаан дээр 2014-2019 оны хугацаанд 2 үе шаттай хэрэгжиж байна. Төслийн Бэлтгэл ажлын техникийн туслалцаа (ТБАТТ) болох энэхүү үе шатанд цаашид хэрэгжүүлэх төслийн урьдчилсан судалгаа, тооцооллыг бэлтгэн гаргах зорилготой бөгөөд бид энэхүү төслийн туслан гүйцэтгэгчээр оролцон байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ургамал, амьтан болон археологийн судалгааг хийж гүйцэтгэсэн.

Захиалагч: SMEC Mongolia LLC
Төслийн санхүүжүүлэгч: АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК
Төслийн онцлог: Алтны үндсэн ордыг ил уурхайн аргаар олборлох
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ургамал, амьтан, археологийн төлөв байдлын судалгаа
Хэрэгжүүлэх хугацаа: 2014 оны 10-р сарын 10-с
2015 оны 2-р сарын 15
Хуваалцах