Төв аймаг Эрдэнэ сум
“Сувдан эрэг” аялал жуулчлалын төвийн төслийн талбай нь Улаанбаатар хотоос 56 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Баяндавааны ар Туул голын тохойд байрлана. Манай компани нь тус төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийж гүйцэтгэн, БОХНЯ-аар БОНЕҮ-ний дүгнэлтийг гаргуулан “Дельта Констракшн” ХХК-д хүлээлгэн өгөв. Дельта Констракшн ХХК нь дотоодын аялал жуулчлалын салбарт дутагдалтай байгаа усан паркт түшиглэсэн “Сувдан Эрэг” соёл амралтын төвийг байгуулан Монголчууддаа дэлхийн жишигт нийцсэн шинэлэг үйлчилгээг үзүүлэх ба тус төсөл нь дан ганц амралтын газрын үйлчилгээ үзүүлэх бус орон нутгийн үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газруудтай танилцуулан эх оронч сэтгэглээг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахаар зорин ажиллаж байна.
Захиалагч: | ДЕЛЬТА КОНСТРАКШН ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | ДЕЛЬТА КОНСТРАКШН ХХК |
Төслийн онцлог: | Амралт жуулчлалын төв байгуулах төсөл |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2014 оны 9-р сарын 24-с 2014 оны 10-р сарын 30 |