ШИНЭЭР БОЛОВСРУУЛАГДАЖ БУЙ “ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ ТООЦОХ АРГАЧЛАЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам нь Германы Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр “Экологи-эдийн засгийн хохирол тооцох аргачлал”-ыг шинэчлэн боловсруулж, төслийг 2015 онд багтаан батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд уг аргачлалыг хээрийн нөхцөлд, өндөр нягтшил бүхий агаарын зураг ашиглан турших зорилгоор Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Сэргэлэн сумдуудад тус тус нөхөн сэргээлт хийлгүй орхигдсон уурхайг сонгон авч, туршилтын хохирол тооцсон. – Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Сэргэлэн сум

Захиалагч: БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
Төслийн санхүүжүүлэгч: БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
Төслийн онцлог:
  • Шинээр боловсруулагдаж буй “Экологи-Эдийн засгийн хохирол тооцох аргачлалд дэмжлэг үзүүлэх
  • Шинэ аргачлалыг турших, эвдэрсэн газрын агаарын зураглал хийх, эвдрэлийн ангилал хийж, үр дүнг боловсруулах
Төслийн үр дүн:
  • Агаарын зураглал
  • Эвдэрсэн газрын ангилал
  • Газрын эвдрэлийн тооцоолол
Хэрэгжүүлэх хугацаа: 2015 оны 9-р сарын 19-с

2015 оны 10 сарын 15

Хуваалцах